2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлөөс гаргав

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулсан Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөл 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо хуралдаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Террэнс Ж.МакКартин нар даргалав.

Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой энэ онд тохиож буйг талууд хуралдааны үеэр тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрис Вашингтон хотноо энэ сарын эхээр хүлээн авч уулзан, талууд “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хамтарсан мэдэгдэл” гаргаж, мөн “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураглал”-д гарын үзэг зурсныг онцлов.

Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн яриа хэлэлцээ нь Монгол Улсад чөлөөт зах зээлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжихэд эерэг үүрэг гүйцэтгэж буйг талууд онцлон тэмдэглэв. Монгол, Америкийн төлөөлөгчид мөн ил тод байдал, эрх зүйн зохицуулалтын сайн туршлага, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрхийг хамгаалах ба хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн санаачилга, худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.

Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн ээлжит уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотод болно.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img