мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -18°C

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад хүрэлцэн ирлээ

пап

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийх төрийн айлчлал өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордсон Пап Францис болон айлчлалын багийнхан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Түүнийг албаны хүмүүс угтаж авсан бөгөөд энэхүү айлчлалыг сурвалжлахаар нийт 150 орчим гаднын хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирж байна.

Түүнийг албан ёсоор угтан авах ёслол маргааш буюу есдүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хийсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Их Хурлын дарга Г.Занданшатар нар түүнд бараалхана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000