мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -18°C

Сангийн сайд сануулга өгөв

Сандагсүрэн

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “500 айлын хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр шийдэж таарна байх. Юуны өмнө иргэдийг хохиролгүй болгох ёстой. Ажлын хэсгийнхэн хамгийн түрүүнд иргэдийг хохиролгүй болгох тухай асуудлыг ярьж байгаа. Ойрын эх үүсвэрээс шийдвэрлэх нь ойлгомжтой” гэсэн мэдэгдэл хийсэн юм.

Түүний энэ байр суурийг Сангийн сайд Б.Жавхлан фэйсбүүк хуудсаараа дамжуулан шүүмжиллээ.

Сангийн сайд “Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр… Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж найдъя. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя” хэмээн постолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000