Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байрын барилга ашиглалтад орлоо.
Тус төсөл арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар, “Шигота” ХХК-ийн зургаар, “Их-Очирт хүрдэн” ХХК барилга угсралтыг гүйцэтгэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.