2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Шинэ яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн дэд бүтэц нь шийдвэрлэгдсэн, бэлэн төслийг худалдана

Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн дэд бүтэц нь шийдвэрлэгдсэн бэлэн төслийг худалдана. Энэхүү төсөл нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай бөгөөд 7 блокын 540 айлын орон сууц, 4604.3 м.кв талбай бүхий 332 ширхэг авто машины зогсоол, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай барилга багтаж байна. Эдгээр орон сууцны барилгын каркас угсралтын ажил 5 блокт  100 хувь, 2 блокт 80-90 хувийн гүйцэтгэлтэй.

Орон сууцны барилга нь 15 давхар, нил хавтан суурьтай, төмөр бетон бүрэн цутгамал хийцлэлтэй, нэг давхартаа 80 м.кв-аас доош хэмжээтэй 3 болон 5 айл байхаар төлөвлөгджээ.

Төслийн гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил хийгдсэн бөгөөд худалдан авагч тал зөвхөн авто зогсоолын барилгаар дамжин барилга тус бүрийн холболтыг хийх давуу талтай.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг  худалдаж авахыг сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар болон https://www.dbm.mn/news/1682 цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авах боломжтой.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img