2024-09-07, Бямба
27 C
Ulaanbaatar

ЭРҮҮЛ, НӨХӨРСӨГ ХАМТ ОЛОН EAR CUP-2024 СПОРТЫН ТЭМЦЭЭН АЖИЛТТАЙ БОЛЛОО

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн таван жилийн ойд зориулсан спортын тэмцээн 5 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс алт ресурс ХХК-ийн туслан гүйцэтгэгч Соёолон интернэшнл, Аглаг хангайн уулс, Супер херо, Сидар, Тру Ти Ар Си, МН Жойн, Хос Жирэм, Онц цэвэрлэг булан зэрэг 10 компанийн 250 тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, боулинг, дартсын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа сорьсон. Тэмцээний нээлтэд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ууганбаяр болон хамтран ажилладаг компанийн удирдлагууд оролцсон.

Erdenes alt

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлсэн үгэндээ байгалийн баялгийг улс орныхөө хөгжлийн эргэлтэд оруулах, үр шимийг ард түмэндээ хүртээх нэр хүндтэй, нөр их үйлсэд “Эрдэнэс алт ресурс” ХХК нэгдлийн компаниудаа түүчээлж буйг онцолсон. Алсын хараагаа тодорхойлж, дунд хугацааны стратегиа төлөвлөн ажиллаж буй Эрдэнэс Монгол нэгдлийн компаниуд нэг зүгт харж, нэгдмэл удирдлагаар ажилласны үр дүнд 2023 онд борлуулалт, татвар төлөлт, үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлсэн. Ийнхүү амжилттай, үр бүтээлтэй ажиллахад эрүүл чийрэг байх, биеийн тамир спортоор хичээллэх нэн чухлыг дурдаад нийт тамирчид, залуустаа амжилт хүссэн.

Erdenes alt

Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн таван жилийн ойд зориулсан шилжин явах цомыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн баг тамирчид нийт онооны нийлбэрээр авсан юм.

Erdenes alt

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ууганбаяр энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бодлого менежментийн удирдлага, туслан гүйцэтгэгч компаниудын хариуцлага, санаачилгатай хамтын ажиллагаа бидний амжилтын үндэс юм. Хамтдаа хөгжиж, бүтээж хөдөлмөрлөх залуус бидэнд улс орныхоо үсрэнгүй хөгжлийг авчрах нэр хүндтэй үүрэг бий. Үүний тулд бие биенээ дэмжиж, тулж ажиллах эв эеийг спортын нөхөрсөг тэмцээн бататгаж өгдөг хэмээн онцлон хэлсэн.

Erdenes alt

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img