2024-11-23, Бямба
-16 C
Ulaanbaatar

Туркэд хүчтэй газар хөдөлсний улмаас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна

Туркийн зүүн өмнөд хэсгийн Газиантеп хотоос холгүй 17.9 км-ийн гүнд орон нутгийн цагаар 04:17-д 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, одоогийн байдлаар 10 гаруй хүний аминд хүрээд буй тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Туркийн Засгийн газар аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байгаа ажээ. Барилгын нурангид хичнээн хүн даруулсан байж болох тухай мэдээлэл хараахан гараагүй байна.
Газар хөдлөлт Туркийн нийслэл Анкара зэрэг олон хотоос гадна Сири, Ливан, Кипрт мэдрэгджээ. Сирийн Алеппо, Хам хотуудад олон барилга нурж, тус улсын нийслэл Дамаск, Ливаны Бейрут, Триполи хотуудын оршин суугчид олноор гэр орноо яаралтай орхин гудамжинд сандралдан гарч байжээ.
Туркийн Улаан загалмаайн нийгэмлэгийн тэргүүн мэдэгдэл хийхдээ, газар хөдлөлтөд нирвэгдсэн бүсэд олон байшин нурж, гэмтсэнийг тэмдэглээд тусламж үзүүлэх бүхий л нөөц бололцоог дайчилж эхэлсэн гэв.
Туркэд дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсийн нэг оршдог юм. 1999 онд тус улсын баруун хойд хэсгийн Измит хотод хүчтэй газар хөдөлсний улмаас 17 гаруй мянган хүн амь үрэгдсэн билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img