2024-09-07, Бямба
23 C
Ulaanbaatar

Танилц, наадмын хүндэт зочин Бутаны хаан

Наадмын хүндтэй зочноор гарцаа байхгүй тодорсон эрхэм бол Бутан улсын хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук. Манай сайт түүний талаар болон Бутан улсын тухай сонирхолтой, шинэ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Бутаны хаан 1980 оны 2 дугаар сарын 21-нд Балбын нийслэл Катманду хотноо мэндэлжээ. Ханхүү Гэсэр Бутаны хаан Жигмэ Сингэ Ванчукийн дөрвөн хүүгийн ууган нь. Жигмэ Сингэ Ванчукийн гурав дахь эхнэр Аши хатнаас мэндэлсэн юм. Түүний эцэг Жигмэ Сингэ Ванчук хаан титмээ 2006 оны 12 сарын 9-ний өдөр хүүдээ өгсөнөөр, Гэсэр хаан сэнтийд заларчээ.

Butan King

Хаанд өргөх ёслолын ажиллагаа 2008 оны 11 дүгээр сарын 9-ний бэлгэ дэмбэрэлтэй өдөр олон зуун жилийн түүхт Бутаны хийдэд болсон юм. Бутаны ард түмэн залуу хаанаа ёслол хүндэтгэлтэй хүлээн авч гудамж талбай, хаяг тэмдгээ будаж, шинэхэн цэцэг навчаар чимэглэж, цагаан, шар, ногоон, хөх өнгийн хадгуудыг илгээж байлаа.

Ханхүү Гэсэр, дунд сургуулиа АНУ-д төгсч, Массачусетсийн Уитон Коллежд элсэн орсон юм. Коллежоо төгсөөд Оксфордын Их Сургуулийн олон улсын диломат харилцааны ангид элссэн юм.

Butan King

Бутанчууд ханхүү Гэсэрийг “Дашо Гэсэр“ буюу бүхнээс онцгой илүү хэмээн хүндэтгэн нэрийддэг. Залуу ханхүү эцгийнхээ хамт хаант улсынхаа нутаг дэвсгэрээр урт удаан, бартаат замыг туулан зорчиж, алс хязгаарт амьдрах ард олонтойгоо уулзан ярилцаж, түмнийхээ эгэл амьдралыг ойроос мэдэрдэг байжээ. Мөн олон тавцан дээр ч улс орноо тун чадварлагаар төлөөлдөг ханхүү байж. Наад захын жишээ гэхэд л 2002 оны 5 дугаар сарын 8-ны өдөр НҮБ-ын 27 дахь Ерөнхий Ассамблей дээр “Дэлхийн сая сая хүүхдийн эрүүл мэнд, ахуй байдлыг сайжруулах” талаар дуу хоолойгоо өргөж байв.

Жигмэ Гэсэр Намжил Ванчук хаан Жецун Пема нар 2011 оны 10 дугаар сарын 13-нд Бутаныхаа уламжлалт зан заншлаар Пунакаха Дзонг ордонд хуримаа хийсэн билээ. Хатан хаан Жецун Пема ч шаггүй боловсролтой бүсгүй. Англи улсад боловсрол эзэмшсэн, уран зураг, сагсан бөмбөгт дуртай нэгэн юм. Тэд хоёр хүү нэг охинтой.

Butan King

Ванчукийн удмын угсаа залгамжилсан хаадууддаа Бутаны ард түмэн асар их хүндэтгэл үзүүлдэг. Бутаны хаан “Үндэсний цэвэр аз жаргал” гэсэн тодотгол доор соёл уламжлалаа цэврээр нь хадгалж, байгаль дэлхийгээ онгон дагшнаар нь хямгадаж, сайн засаглалаар түмнээ удирдаж, эдийн засгаа өсгөхөд чин сэтгэл, зөв бодлого барьж яваа учраас ийм том хүндэтгэлийг ард олноосоо хүртэж буй билээ.

Butan King

Бутаны тухай сонирхолтой баримтууд

  • Бутаны Хаант Улс нь Гималайн нурууны зүүн хошуунд оршдог далайд гарцгүй, өмнөд Азийн орон. Бутан улс нь зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадгаас гадна Балба, Бангладеш улсуудтай ойролцоо байрладаг.
  • Нийслэл нь Тимпү хот. Вонгчу голын баруун эрэг дээр 2400 м өндөрт оршдог.
  • Төвөдийн шашинтай зан заншил, соёл нь төстэй
  • Дэлхийн хамгийн анхны 100 хувийн цэвэр органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй.
  • Бутаны хүн ам нь бхоти болон төвөд, балба, энэтхэг гаралтай хүмүүсээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь жонха буюу бхоти.
  • Бутан хаадыг Луу Хаан хэмээдэг.
  • Мөнгөний нэгж нь нгултрум (тикчунг)
  • Хүн амын 95 хувь хөдөө аж ахуйд ажилладаг. Голын хөндий, уулын хормойгоор усалгаатай газар тариалан эрхэлнэ. Газар тариаланд тутарга, буудай, арвай, шар будаа, эрдэнэ шиш, гурвалжин будаа, төмс, хөвөн тариалж хүнсний ногоо, жимс, цэцэрлэгийн аж ахуй голлодог. Бэлчээрийн мал аж ахуйтай, үхэр, сарлаг, хонь, луус, гахай өсгөнө.
  • Гар үйлдвэрийн аргаар хөвөн, хивс, сүлжмэл эдлэл, хөдөө аж ахуйн ба гэр ахуйн хэрэгсэл, мод, металлаар гоёл чимэглэлийн зүйл хийнэ.
  • Хааны титэм дээр хэрээний толгой байдаг. Түүх нь их сонирхолтой. Бутаны хаан дайн тулаанд орж ядарч зүдэрч явахад хэрээ толгой дээгүүр нь эргэлдэн нисэж зам зааж ялалтанд хүргэсэн хэмээх домгийг бутанчууд ам дамжин ярьдаг юм.
  • Ванчук хаадын удмынхан Бутаны тусгаар тогнолыг 1907 онд олж авсан юм. Хамгийн анхны хаан болох Угэн Ванчук (1862–1926) үе удам дамжсан дайн тэмцлийн дундаас эрх мэдлийг гартаа авч, торгоор хийсэн хэрээний толгойг хүч чадлын бэлгэ тэмдэг болгосон аж.
  • Хэрээ титэм”-ийг хамгийн анх дайнд өмссөн хүн бол Жигмэ Намжил (1825–1881). “Хар Ноёрхогч” хэмээгддэг нэгэн байж. Бослого үймээн дардгаараа алдартай британчууд хүртэл түүнийг эрхшээлдээ оруулж чадаагүй гэдэг.
  • Ванчук хаадын үр сад нь улс орноо бужигнах үймээн самуунаас энх амгалан, тогтуун намуун амьдралд шилжүүлж чадсан ачтанууд аж.
  • Хэрээт титэм бол Бутаны хааны албан ёсны титэм төдийгүй үндэсний шувуу гэдгийг тодотгох нь зүйтэй.
  • Хэрээг орон нутгийхан Жарок гэх бөгөөд хэрээ алсан хүнд ялын дээд хэмжээ өгдөг байжээ.

Butan King

Butan King

Butan King

Butan King

Butan King

Butan King

Butan King

Butan King

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img