мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -25°C

НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2024

BZD

Явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдэд зөв дадал сууллщгах зорилготой ”НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ” нэгдсэн арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээний хүрээнд:

  • Иргэд, олон нийтэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
  • Сургууль орчмын бүсэд хөдөлгөөнт хэлбэрээр хяналт шалгалт хийх. Тухайн хэсэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг таслан зогсоох
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх хүрээнд видео контент гар зураг, захидал, шүлгийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Нэмэлт мэдээлэл: Бүтээл тус бүрийг 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 205 тоот өрөөнд хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000