Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурал орон нутгийн сонгуулийн дараа болж буй учир зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд өөрчлөлт орж шинэ бүтцээр хуралдсанаараа онцлогтой.
Хурлыг нээж зөвлөлийн дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан үг хэлсэн. Энэ удаагийн хурлаар төсвийн жил дуусаж байгаатай холбоотой зөвлөлийн энэ оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар гишүүдийн саналыг сонсож, дүүргийн хэмжээнд үйлдэгдэж буй зарим төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн юм.