мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

Л.Оюун-Эрдэнэ өрхийн эмч нартай уулзаж байна

Оюун-Эрдэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөлтэй хийж байна.

Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эмч нарын байр суурийг сонсон, санал солилцож, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого, хөтөлбөрт тусгах юм. Уулзалтад нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож байна.

Оюун-ЭрдэнэЭрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцууллаа.

“Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, 3614 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа бол ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байна гэсэн судалгааны дүн бий.

Цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санжүүжилтийг нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000