2024-12-28, Бямба
-21 C
Ulaanbaatar

Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршлыг тогтоож байна

ийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн.

Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил, ажлын явцын талаар Хотын дарга дүүргийн Засаг дарга нараас тодрууллаа.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт энэ чиглэлээр Ажлын хэсэг гарч, гурван цэг байгуулахаар болжээ. Багануур дүүргийн тухайд түр худалдаа, үйлчилгээ эрхлэх хоёр цэг байгуулахаар төлөвлөсөн бол Налайх дүүрэг гурван байршлыг баталсан байна. Багахангай дүүрэг дөрвөн байршлыг тогтоож, одоогийн байдлаар хоёрт нь үйл ажиллагаа явуулж буй. Баянгол дүүрэг дөрвөн байршил гаргасан бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байгаа, одоогийн байдлаар худалдаа эрхлээгүй гэсэн бол Баянзүрх дүүргийнхэн иргэдтэй уулзаж, санал авч байгаа гэлээ.

Харин Сүхбаатар дүүргийн тухайд 15 иргэнд түр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүрэгт Ажлын хэсэг гарч, түр худалдаа, үйлчилгээ эрхлэх 15 байршил гаргаж, ил задгай худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүсийн судалгаа авч, зургаадугаар сарын 1-нээс үйлчилгээг эхлэхээр төлөвлөжээ. Хан-Уул дүүргийн хувьд хоёр байршил гаргасан, үйлчилгээг тавдугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Хотын дарга дүүргийн удирдлагуудыг иргэдтэй уулзаж, хамтран ажиллаж, зөвшилцөлд хүрч ажиллах хэрэгтэйг хэлж байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img