2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

“Оюу толгой” ХХК ОБЕГ-тай хамтран “Бэлэн бай” аян зохион байгуулж байна

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН “БЭЛЭН БАЙ” АЯНЫГ УЛС ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улс, Улаанбаатар хот – Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг тавдугаар сарын 15-аас зургаадугаар сарын 9-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн, цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон нийтэд газар хөдлөлтийн үед хариу арга хэмжээ авах, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ойлголт мэдлэгийг зорилгоор ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулна. Дадлага сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан “Бэлэн бай” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр болж, түүний давталт хөдлөлтүүд 137,849 удаа болсон нь өмнөх 10 жилийн дунджаас долоо дахин их газар хөдлөлт болсон байна. Иймд “Бэлэн бай” аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээх юм.

Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 327,576 удаагийн газар хөдлөлт болжээ. Эдгээр газар хөдлөлтөөс:

  • 6-6.9 магнитудын газар хөдлөлт гурван удаа,
  • 5-5.9 магнитудынх 18 удаа,
  • 4-4.9магнитудынх 238 удаа,
  • 3-3.9 магнитудынх 1,717 удаа буюу 3-6.9магнитудын газар хөдлөлт 1,976 удаа бүртгэгдсэн байна.
    Үүнээс 2022 онд нийт 58,266 удаагийн газар хөдлөлт болсон:
  • 3- 3.9магнитудын газар хөдлөлт 112,
  • 4-4.9 магнитудынх 19,
  • 5-5.9 магниутдынх гурван удаа болжээ.
  • Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 12,589 удаагийн газар хөдлөлт болсноос, 5-5.9 магнитудын газар хөдлөлт нэг удаа, 4-4.9 газар хөдлөлт магнитудын газар хөдлөлт зургаан удаа, 3-3.9 магнитудын газар хөдлөлт 61 удаа буюу 3-5.9магнитудын газар хөдлөлт 68 удаа бүртгэгдсэн байна.
  • Та дараах холбоосоор орж “Бэлэн бай” аянтай холбоотой мэдээллүүдийг аваарай.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img