Монголын инновацын бүтээгдэхүүнүүд экспортод гарч эхэллээ

Редакц

2023-06-06

INNO WEEK-2023

“Инновацын түншлэл форум-2023” өнөөдөр болж, монгол эрдэмтэн, судлаач, инженерүүдийн бүтээсэн инновац шингэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч, экспортод гаргаж буй бүтээгдэхүүнийг дэлгэв.

Үүнд, “Монпеллетс” компанийн хонины ноосон бордоо, “STS foods”-ын дотоодын хэрэглэгч нарт хэдийнэ танил болоод буй үхрийн булууны “Янзтай” ясны шөл, “Ehlel” брэндийн цахилгаан хэрэгсэл зэрэг орж байна.

Тодруулбал, “Монпеллетс” компани Герман улсад гаргаж буй хонины ноосон бордоогоо АНУ-д экспортлох болсноор гадаад дахь зах зээлээ тэлж байгаа бол “Янзтай” ясны шөл анх удаа экспортод гарч эхэлжээ.

Leave a Comment