мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -27°C

Миний ээж хэзээ ч эх орноосоо урвахгүй

Хулангийн хүү

Яруу найрагч Ц.Хуланг Тагнуулын ерөнхий газраас саатуулан нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан билээ. Энэ талаар түүний хүү У.Равдан нь өөрийн цахим хуудсаар олон нийтэд дараах тайлбар мэдээллийг хийлээ.

У.Равдан: “Миний хувьд олон мянган залуусын адил Австрали улсад эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Бусдын адил барилга дээр ажилладаг. Ээжийг минь насанд хүрээгүй бага дүүтэй минь  хамт байхад нь өглөө эрт гэрт нь 20 гаруй тагнуулын байгууллагын ажилтнууд нэвтэрсэн. Тэгээд дүүгийн минь гар утсыг хурааж, ээжийг минь шөнө дөл болтол байцаасан байна. Дараа нь хорих 461 дүгээр ангид 48 цаг хорьсон гэж сонслоо. Ямар хэрэг зохиогоод хорьчихов оо. Ээж минь өөрийн шүлэг, нийтлэлийг хэнээс ч айлгүй бичиж, нийтэлж ирсэн. Хэнийг ч шүүхийн шийдвэр гараагүй байхад битгий яллаарай. Хүнийг унасан дээр нь дэвсэх шиг адгийн зан байхгүй. Миний ээж хэзээ ч эх орноосоо урвахгүй ” гэлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000