Боловсролын салбарт 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна

Редакц

2023-08-02

боловсрол

Мөнхбат-Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалт болон гаднын зээл тусламжаар нийт 158 төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж байна. Үүнээс 115 нь сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, 31 нь их болон урсгал засвар, дөрөв нь инженерийн шугам сүлжээ, найм нь тохижилтын ажил байгаа юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 52 ажил хэрэгжиж байна. Есдүгээр сарын 1-н гэхэд найман цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 31-н гэхэд нэг сургууль, 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох боломжтой гэлээ.

Leave a Comment