2024-12-21, Бямба
-31 C
Ulaanbaatar

АУТНОУБХ-ын Залуучуудын болон Эмэгтэйчүүдийн хурал өндөрлөлөө

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурал лаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

Хаалтын хуралдаанаар Азийн улс төрийн намуудын төлөөлөл АУТНОУБХ-ын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурлаа дүгнэн, Залуучуудын болон Эмэгтэйчүүдийн байгууллагын Улаанбаатарын тунхаг гаргалаа:

Улаанбаатарын тунхагуудад цар тахлын дараах сорилтыг даван залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжин эрх тэгш нийгмийг бүрдүүлэхэд улс орнуудын харилцаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолжээ.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн болон Залуучуудын хурал нь Азийн төдийгүй дэлхийн орнуудын улс төрийн намуудыг хамгийн өргөнөөр төлөөлөлж чадсанаараа онцлог болсныг АУЭНОУБХ-ын Байнгын хорооны дарга, Пакистаны Сенатын Батлан хамгаалах хорооны дарга Мушахид Хуссейн Сайед хурлын хаалтын хуралдаанд талархлын үг хэлэхдээ тэмдэглэв.

Хурлыг хааж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Азийн улс төрийн намуудын төлөөлөл маргааш бэсрэг Наадам үзэж Монгол соёл, уламжлалтай танилцана.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img