2024-12-21, Бямба
-26 C
Ulaanbaatar

Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэв

Шадар сайд С.Амарсайхан Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн захирал Александр Матью, Олон улсын улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн орлогч дарга Борис Келечевич болон Австрали, Хятад, Финланд, Япон улсын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан: -Өнгөрсөн хугацаанд Монгол оронд тохиолдож байгаа байгалийн гамшиг зуд, үер, цасан болон шороон шуурга, ган гачигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг яаралтай, шуурхай хүргэхэд Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Яаралтай тусламжийн сан”-аас санхүүгийн дэмжлэг байнга үзүүлж ирсэнд талархаж байна. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох, байгалийн гамшигт үзэгдэл, томоохон хэмжээний гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэд, олон нийтийн даван туулах чадавхыг бэхжүүлэхэд та бүхний зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг уриалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа илэрхийлж байна.

Уулзалтын үеэр хоёр тал хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг даван туулах олон нийтийн чадавхыг сайжруулж, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад Монголын улаан загалмай нийгэмлэг Засгийн газартайгаа үр дүнтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img