Манай улсад 365 мянга гаруй жуулчин иржээ

Редакц

2023-08-09

жуулчид

БОАЖЯ-ны мэдээллээр он гарснаас хойш манай улс 365 гаруй мянган жуулчин хүлээн авчээ.

Энэ нь ковидын цар тахлын өмнөх үед ирж байсан жуулчдын тоонд дөхөж буй үзүүлэлт юм. Энэ сарын 8-ны байдлаар өдөрт 3540 жуулчин ирж байгаагаас 40.65 хувиар буюу хамгийн их тоогоор ОХУ-аас ирэгсэд тэргүүлж, удаалаад 20 шахам хувиар БНСУ-ын жуулчид орж байна.

жуулчид

 

Leave a Comment