Одоогоос 36 жилийн тэртээ Британийн өсвөр настан, хэний ч үл таних Мелисса Тодд гэх охин IQ тест өгч, улмаар “оюуны өндөр чадамжтай хүмүүсийн нийгэмлэг” Mensa-д нэгдэж байлаа.
Тухайн үед 12 настай байсан охины IQ тестийн оноо 178 буюу хосгүй ухаантай гэсэн дүн гарчээ.
Харьцуулвал, Альберт Эйнштейн, Стивен Хокинг нарын IQ ойролцоогоор 160 оноо гэж үздэг, гэхдээ тэд Mensa тестийг өгч байгаагүй юм. Энэ тестийн дагуу дундаж хүний ухаан 85-115 гэж үздэг тул 12 настай охиныг хосгүй ухаантан гэж үзэж байлаа.
Тухайн үед Herts and Essex Observer сонин Мелисса охиныг “Британийн тархи” хэмээн нэрлэж байв. Охин их сургуульд элсэн орж, эдийн засагч болох хүсэлтэй байсан ч хувь тавилан нь өөрөөр эргэжээ.
Мелисса зүгээр ч нэг дээд сургуульд элсчихсэнгүй, дэлхийд алдартай Оксфордын их сургуульд элсэн орж.
Хожим түүний дурссанаар, 1995 онд Окфсордод ажилчин ангиас гаралтай охин суралцах нь “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд гахай оролцохтой л адил байсан гэдэг. Түүний хувьд сурах хүнд байв, оюутан ахуй цагтаа ичимхий бүрэг байсан нь суралцахад саад болж байсан гэж тэр хожим ярьжээ.
Мелиссагийн өгүүлснээр, оюутан болсон эхний жилдээ л уран илтгэх гайхалтай чадвартай 70 настай профессортой мэтгэлцэж чаддаг байх шаардлагатай нүүр тулсан гэнэ.
“Суурь хүмүүжилтэй хамт суудаг өөртөө итгэх итгэл надад хэрэгтэй байсан” хэмээн Мелисса ярьжээ.
Ийм нөхцөл байдалд бүсгүй аажмаар “галзуурч” эхлэв. Багш нарынхаа өмнө очоод л цурхиртал уйлж, эргэнт ойрныхныгоо тавгүйтүүлдэг байжээ. Амьдралын ийм хямралт мөч тохиосны улмаас нэгдүгээр дамжаагаа төгсмөгцөө эрдмийн чөлөө авч, шөнийн клубт бүжигчнээр ажиллах саналыг хүлээн авчээ.
Шөнийн клубт ганц шөнийн дотор л 600 фунт стерлинг авчихна гэдэг ажлын ямар ч туршлагагүй хөдөөний бүсгүйн хувьд хангалттай их мөнгө байлаа, тиймдээ ч Мелиссадахин сургуулиа зорьсонгүй.
“Бүжиг надад таалагддаг, би мөнгөнд дуртай байсан. Надад өөр салбар мэргэжлийн ямар ч туршлага байгаагүй учраас энэ хэмжээний орлого бол хангалттай гэж боддог байлаа” хэмээн Мелисса олон жилийн дараа дурсжээ.
Мелисса Тод шөнийн клубт 12 жил ажиллаж, дараа нь мэргэжлээ солин, радиогийн мэдээний хөтлөгч болж, гурван ном бичсэн бөгөөд нэг номоо “Миний бие надад л хамаатай” хэмээн нэрлэсэн байв.
Одоо Мелисса Тодд сэдэвчилсэн үдэшлэг зохион байгуулж, бага хурал хийж, улс төрийн байр сууриа идэвхтэй илэрхийлэхийн дээр Британийн нийтийн танхимын хуралд ч нэгэнтээ сууж байжээ.