Таиландын эрх баригчид эдийн засгаа тэтгэхийн тулдиргэдэд мөнгө тараах арга хэрэглэхээр болжээ. Энэ талаарFinancial Times сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Таиландын эрх баригчид 14 тэрбум долларын өртөг бүхий эдийн засгийг тэтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Таиландын иргэд тус бүр 10 мянган бат буюу 300 доллар авах аж. Эхний ээлжинд эмзэг бүлгийнхэн, нийгмийн хангамжийн карттай иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд 14,5 сая иргэн энэ тэтгэмжийг авах юм байна. Нийтдээ 36 сая иргэн 300 долларын тэтгэмж авах бөгөөд мөнгийг тэдний банкны карт руу шилжүүлэх юмбайна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсын ДНБ жилд дунджаар 2 хувиар өссөн аж. 2023 онд энэ өсөлт 1,9 хувьтай байсан нь Индонезиэс 2,5 дахин бага үзүүлэлт гэнэ. Таиландө рхийн өр зээл, экспорт сул, аялал жуулчлалын орлого унасны улмаас хөрш орнуудаасаа энэ үзүүлэлтээр ихээхэн хоцорч байгаа юм байна.
Харин иргэдэд мөнгө тарааснаар ДНБ энэ онд өссөн үзүүлэлттэй гарна гэж Таиландын Засгийн газар тооцоолж байгаа аж.
“Энэ хөтөлбөрийн дараа өөр олон арга хэмжээ асвч хэрэгжүүлнэ” хэмээн энэ сарын эхээр албан тушаалдаа очсон Ерөнхий сайд Пхэтхонгтхан Чинават мэдэгджээ.
Харин иргэдэд мөнгө тараах энэ арга хэмжээг Таиландын Төв банк буруушаасан байна. Түүнчлэн хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хайхад хүндрэл учирж байгааг Засгийн газар ч хүлээн зөвшөөрчээ.
Мөнгө тараах нь зөв шийдэл биш гэдгийг эдийн засагчид ч сануулж байгаа юм. Иргэдэд мөнгө тараах нь нэг удаагийн л гал унтраах хэрэгсэл төдий, бүтцийн асуудал болон улстөрий тогтворгүй байдлаас үүдэн доройтсон эдийн засгийгэдийн засгийг сэргээхэд бараг нөлөөлөхгүй хэмээн тэд үзэжбайна.
Өрхийн өр зээлийн түвшин тус улсад нэн өндөр байгаа бөгөөд ДНБ-ийнх нь 90 гаруй хувийг эзлэж байгаа нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. Түүнчлэн экспорт багасаж, коронавирусийн цар тахлын дараа аялал жуулчлалын өсөлт саарсан нь эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлжээ.
Мөн зарим ажиглагчид Таиландын эрх баригчдын энэхөтөлбөр бүрэн дүүрэн хэрэгжинэ гэдэгт эргэлзэж байгаааж. Үнэхээр бүрэн хэрэгжвэл Таиландын ДНБ-ий өсөлт 100 пунктээр өснө гэж Ази Номхон далайн орнуудын мэргэжилтэн, ОСВС банкны ахлах эдийн засагч Лаванья Венкатесваран үзэж байна.
“Өсөлт хурдсах нь удаан үргэлжилэх үү? Энэ нь хөрөнгө мөнгийг зарцуулах шилдэг арга уу? Энэ нь үнэндээ Таиландын эдийн засагт тулгарсан аливаа бүтцийн асуудлыг шийдэж чадах уу? Энэ мэт болгоомжлол байсаар л байна” хэмээн Лаванья Венкатесваран өгүүлжээ.