Баянзүрх дүүгийн Сурагчдын зөвлөлийн төлөөлөл өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхантай уулзаж ирэх оны төсөвт оруулах шаардлагатай ажлын саналаа танилцууллаа. Сурагчдын зөвлөлөөс 11 ажлыг нэн даруй хийх шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал,
- Сурагчдын зөвлөлийн чуулганыг нэн даруй зохион байгуулах
- Сургуулиудын ариун цэврийн өрөөний шаардлагыг хангасан тохижилтын ажлуудыг хийх
- Сургууль бүрд байгалийн ухааны хичээлийн лаборатори танхимуудтай болох
- Цас мөсний улиралд хүүхдийн аюулгүй байдлыг хангах
- Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа эсэх хяналт шалгалт хийх
- Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах чиглэлээр бодит ажил хийх зэрэг асуудлыг хөндөж тавьсан.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласантай холбоотой олон ажлыг хийж хэрэгжүүлснээ дурдаад саналд тусгагдсан зарим ажил ирэх оны төсвийг хүлээлтгүйгээр хийж хэрэгжүүлэх боломжтой гэдгийг хэлсэн. Мөн хүүхдийн оролцоо хүүхэд хамгааллын асуудалд хамгийн чухал хэрэгтэй учраас ийнхүү саналаа боловсруулан уламжилж байгаад талархал илэрхийлсэн юм хэмээн Баянзүрх дүүргээс