2024-12-22, Ням
-17 C
Ulaanbaatar

Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо хаалттай хуралдав

Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт “Түр хороо сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хаалттай хуралдаж тайлан болон санал, дүгнэлт гаргана” хэмээн заасны дагуу Хянан шалгах түр хорооны хурал хаалттай горимд шилжин хуралдаж байна.

Эх сурвалжУИХ-ын ХМОННХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img