мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -17°C

Ази тивийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд “Хөвсгөл эрчим” баг оролцож байна

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг Ази тивийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Энэхүү эрхийг “Хөвсгөл эрчим” баг 2022 оны Үндэсний дээд лигийн аварга болсноор хүртсэн юм.

Тус тэмцээнд Вьетнам, Иран, Япон, Тайвань, Казакстан, Тайланд, БНХАУ, Хонг Конгийн 2022 оны лигийн аваргаар шалгарсан шилдэг клубүүд оролцож байгаа юм. “Хөвсгөл Эрчим” баг эхний өдөр БНХАУ, хоёрдахь өдөр Казакстан улсын аварга клубүүдтэй тоглоод байна. Тус тэмцээн нь 2023 оны 4-р сарын 25-аас 5-р сарын 02-ны өдрүүд Вьетнам улсын Вин Фук аймгийн “Confederation Hall” спорт ордонд зохион байгуулагдаж байгаа юм. Та бүхэн өөрийн улсын баг тамирчдын тоглолтыг доорх линкээр хүлээн авч үзэх боломжтой.
PPTV HD 36 – YouTube

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000