Монголбанкны Ерөнхийлөгч 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Олон Улсын Валютын Сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Юүн Сёк Хүн болон үүрэгт ажлаа хүлээж авахаар зэхэж буй шинэ суурин төлөөлөгч Тигран Погосиян нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-гийн хамтын ажиллагаа, туслалцаанд өндөр ач холбогдол өгдөг гэдгээ онцлоод, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, банкны салбарын шинэчлэлийн талаар харилцан санал солилцов.