мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

Инфляцын түвшин 11.3 хувьтай гарлаа

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 4.7 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.0 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 13.0 хувь
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.0 хувь
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 24.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүйг ЭНЭ холбоосоор хандаж аваарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000