2024-11-23, Бямба
-10 C
Ulaanbaatar

“Хуучин Парисын гацаа” гэж адлуулж явсан архитектур шинэ Парисыг бүтээжээ

“Бурхан ядрахаараа Парис хотыг харж суудаг” гэдэг хэлц үг бий. Бурхан ядардаггүй, тэр зүгээр л Парис хотод хайртай болохоороо харж суудаг байх гэж би боддог юм. Соёлт хүн төрөлхтнийг соронзондон татдаг Парис хот нүд булааж, сэтгэл татам өнгө төрхөө хэрхэн олсон тухай энгийн хэрнээ сонирхолтой түүх бий. Эзэн хаан III Наполеон нэгэн удаа Английн нийслэл Лондон руу хийсэн аялллынхаа үеэр хотын орчин үеийн өнгө төрхийг атаархсан байдлаар ажиглан зогссон гэдэг. Тэгээд л тэр аяллаас буцаж ирээд Парис хотыг өөрчлөх томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдчихэж. Энэ төслийг Барон Хаусманнд даатгасан юм. Барон Хаусманн нь 1809 онд Парист төрсөн эрхэм. Хориод насандаа Францын баруун өмнөд хэсгийн нэгэн мужийн удирдлагын багт ажиллаж байгаад төрийн удирдлагын салбарт оржээ. Түүний дараа ч Хауссманн хэд хэдэн чухал албан тушаалд томилогдсон байна.

XIX зууны дунд үе гэхэд Парис хот өсөн нэмэгдэж буй хүн амынхаа тээвэр, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээг хангах боломжгүй болж эхэлжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд Эзэн хаан III Наполеон Хауссменнийг Сенна мөрний захирагчаар томилж байж. Энэ алба нь түүнийг олон нийтийн ажлын амбицтай нүүр тулахад хүргэж, хотыг бүхэлд нь өөрчлөх төслийг удирдахад хүргэсэн түүхтэй. Хауссманы гол зорилго нь Парис хотыг цэвэрлэж, томруулж, илүү гоё болгох байв. Хотод өргөн чөлөө бий болгохын тулд хуучин барилгууд, жижиг гудамжуудыг олныг нураах болов. Энэ ажил тухайн үедээ эсэргүүцэлтэй тулгарч Хауссменныг иргэд “хуучин Парисын гацаа”гэж шүүмжилж байсан юм.

Парис

“Хауссманн барилгууд”

Гэвч удалгүй хотын төвд томоохон уулзвар, цэцэрлэгт хүрээлэнгүүд бий болж хараа булаав. Станц, бохирын хоолой, галт тэрэгний буудлууд, гүүр, театрууд, Страссбургийн өргөн чөлөө, орон сууцны барилгууд ч шил даран сүндэрлэв. Ийнхүү 1852-1870 оны хооронд буюу 18-хан жилийн дотор Парис хот нүүр царайгаа бүрэн өөрчилсөн юм.

Барон Хауссманн Парис хотын орон сууцны барилгуудын архитектурын маш нарийн дүрэм шалгуурыг тодорхойлсон байдаг. Барилгын фасадууд чулуун байх ёстой, хоёр ба таван давхарт тагт байх ёстойг хатуу дүрэмлэжээ. Орон сууцны барилгын хоёрдугаар давхарын хувьд Хауссманн барилгуудын эрхэм давхар гэж үздэг юм. Сонирхуулж хэлэхэд хоёрдугаар давхар чинээлэг гэр бүлүүдэд зориулагдсан байсан гэдэг. Тав тухынхаа төлөө мөнгө төлдөг эрхмүүдэд хоёрдугаар давхарт амьдрах нь хэт олон шатаар өгсч уруудахгүй байх “тав тух”-ыг өгч байж. Учир нь цахилгаан шат буюу бидний хэлж заншсанаар өнөөгийн лифт нь 1870 оноос хойш Парист үүсч, хэрэглээнд орсон юм. Барон Хаусманны XIX зууны Парис хотыг орчин үеийн болгосон эдгээр барилгууд одоог хүртэл Парис хотын сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болсоор байна.

Эх сурвалжwww.pariszigzag.fr
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img