6-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 1,102,647,973 төгрөгийн үнийн дүн бүхий 749,728 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Мерекс ХК (MRX +14.95%), Авто импекс ХК (AOI +14.75%), Шарын гол ХК (SHG +14.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -9.09%), Монгол шуудан ХК (MNP -5.79%), Ард Даатгал ХК (AIC -2.21% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 38,518 ширхэг нэгж эрх 14,482,102 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 100,000,000 төгрөгөөр, - Багцын арилжаанд 11,105,769 ширхэг үнэт цаас 3,494,026,387 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
- Энэ өдөр нийт 4,711,156,462 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
- ТOП-20 индекс 0.45% хувиар өсч, 36,149.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,309,244,234,675 төгрөг боллоо.