2024-12-27, Баасан
-28 C
Ulaanbaatar

678,688 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

7-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ 

2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 175,257,065 төгрөгийн үнийн дүн бүхий 678,688 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +9.09%), Богд Банк ХК (BOGD +6.89%), Мон Бийф ХК (MBF +4.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -6.86%), Улсын их дэлгүүр ХК (UID -4.26%), Таван толгой ХК (TTL -4.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,621 ширхэг нэгж эрх 3,089,197 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,480 ширхэг үнэт цаас 448,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
  • Энэ өдөр нийт 626,346,262 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
  • ТOП-20 индекс 1.36% хувиар унаж, 36,896.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,927,076,937,150 төгрөг боллоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img