2024-12-28, Бямба
-28 C
Ulaanbaatar

ФРАНЦ УЛСАД СУРАЛЦЪЯ! БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Бүгд Найрамдах Франц улс нь дэлхийд боловсролын чанараараа өндөрт тооцогддог, гадаад оюутны тоогоороо Европ тивд тэргүүлэгч улс билээ. 2023 оны байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс 400,000 гадаад оюутан Франц улсад суралцаж байна.

Монгол Улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан “Франц улсад суралцъя” боловсролын үзэсгэлэнг 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгийг Монгол Улсын Их Сургууль, Монгол дахь Францын ЭСЯ, Франц хэлний Монгол багш нарын холбоо, МУИС-ийн Франкофон хамтын ажиллагааны төв, Улаанбаатар хотын Аллианс Франсез, Монгол дахь Кампус Франц хамтран Франц болон Франц хэлт оронд суралцах, мэргэжил дээшлүүлэх боломжийн талаар танилцуулах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь Францад суралцах сонирхолтой хэн бүхэнд нээлттэйгээрээ онцлог юм.

Францад суралцъя” боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр та:

  • Францын шилдэг Их, дээд сургуулиудын танилцуулга
  • Тэтгэлэгтэй суралцах боломж, тэтгэлэгт хэрхэн амжилттай материалаа бүрдүүлэх вэ
  • Оюутны амьдрал, нийгмийн үйл ажиллагаа болон дотуур байр, цагийн ажлыг хэрхэн олж амжилттай суралцах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг хүргэх болно.

Та бүхнийг 2023 оны 9 сарын 15-ны Баасан гарагт МУИС-ийн Номын сангийн 2 давхарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/CampusFranceMongolie Page хуудас болон 11-351914, 80951914 утсаар лавлана уу.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img