2024-12-21, Бямба
-30 C
Ulaanbaatar

Гэр, байшингаа бөмбийтөл дулаалж, агаар орчноо цэвэршүүлцгээе

Нийслэлийн агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй томоохон хүчин зүйл бол гэр хороолол гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэнд 220 гаруй мянган бага оврын уурын зуух ажиллаж байна. Төр засгаас агаарын бохирдолтой тэмцэх шат дараатай арга хэмжээ авч, тодорхой шийдэл, бодлогуудаа хэрэгжүүлдэг ч улаанбаатарчууд утаандаа хордсон хэвээр л байна. Тэгвэл агаарын бохирдлоос ангижрах нь зөвхөн төр засгийн хийх ажил биш. Нийслэл хотод амьдарч байгаа иргэн бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл байх ёстой.

Хамгийн наад зах нь амьдарч байгаа гэр орон, ажиллаж буй албан газрынхаа дулаалгыг хангах хэрэгтэй. Сийгдэг цонх, сэмэрсэн өрх, туургатай бол хичнээн гал түлээд гэр пөн хийхгүй. Галаа өрдөх тусм утаа үйлдвэрлэж байна гэсэн үг. Тэгээд ч “Тэвэнгийн чинээ нүхээр тэмээн чинээ салхи” гэдэг дээ. Иймд гэр, байшингаа бөмбийтөл дулаалах нь агаарын бохирдлыг бууруулах энгийн хэрнээ хамгийн үр дүнтэй арга болохыг мэргэжилтнүүд зөвлөв.

Сүүлийн үед гэр, байшин дулаалах шийдлүүдийн сонголт арвин болжээ. Тэр дундаа эрчим хүчний хэмнэлттэй, эко, хүний эрүүл мэндэд хоргүй, галын аюулгүй дулаалгын материал сонгох нь хамгийн чухал. Дулаалга нь таны гэрээ халаахад ашигладаг нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах ач холбогдолтой шүү. Тэр хэрээр өрхийн эдийн засагт ч хэмнэлттэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img