2024-11-23, Бямба
-1 C
Ulaanbaatar

Онцгой байдлын гурван албан хаагч амиа алдаж 178 иргэн хохирол амслаа

Өнгөрсөн шөнө буюу 1 сарын 24 өдрийн шөнө 1 цагийн үед БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Их Монгол, Дүнжингарав авто замын уулзвар дээр 60 тн-ын газ тээвэрлэж явсан том оврын машин, суудлын авто машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, их хэмжээний галын осол боллоо.

Ослын улмаас 3 албан хаагч нас барж, 14 хүн гэмтэж бэртэн, 62 өрхийн 178 иргэн эдийн засаг, эрүүл мэндээр хохирчээ. Нийт 28 авто машин шатсан байна. Дэлбэрэлтийн улмаас тус авто замын уулзварын урд байрлах Edu apartment хотхоны 207-р байр, Global intenational сургууль болон уулзварын баруун урд талд байрлах Sunny town хотхонууд галд өртжээ.

галОБЕГ-аас мэдээлж байгаагаар, галын шалтгааныг газ ачиж явсан том оврын машин тойрог дээр хөдөлгөөн үйлдэж байхдаа зай анзаарахгүйгээр давхар хий эргэлт хийж суудлын авто машинтай мөргөлдсөнөөр ёмкост галын шатлага үүсэж дэлбэрсэн байна. Энэхүү дэлбэрэлтийн улмаас 40 метрийн зайтай шидэгдсэн ёмкост БЗД-ийн Онцгой байдлын байдлын үүрэг гүйцэтгэж явсан 3 албан хаагчид өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа.

Nio.mn сайтыг редакцаас нас барагсдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь ГҮН ЭМГЭНЭЛ илэрхийлье.

Ослын дуудлага онцгой байдлын газарт 1:06 минутад иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын байгууллагын нийслэл дэх нийт 11 салбар бүрэн бүрэлдэхүүний 200 гаруй албан хаагч, 50 гаруй техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэсэн байна. Галын тархалтыг 2 цаг 15 минут гэхэд бүрэн зогсоосон бөгөөд 4 цаг 30 минут гэхэд бүрэн унтрааж нийт 3 цаг 15 минут ажилласан байна. Ослын газарт НЗДТГ, НОБГ, Цагдаагийн газар, Ус сувгийн газар, эрүүл мэндийн байгууллага, УБ төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт гээд холбогдох байгууллагуудын 600 гаруй албан хаагчид ажилласан байна.

Нийслэлийн онцгой комиссын мэдээлж байгаагаар одоогоор ослын бүсэд байсан 207 оршин суугчдад эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлсэн байна. Хамгийн сүүлийн байдлаар ирсэн мэдээллээр 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна.

Нийслэлийн онцгой комисс холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шуурхай комисс байгуулан ажиллаж байгаа бөгөөд яг одоо ослын газарт үзлэг шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Үүний дараа галд өртсөн барилга, байгууламжийн хийцлэлд өөрчлөлт орсон эсэх, нурах эрсдэлтэй эсэх, дахин ашиглах боломжтой эсэх мэргэжлийн дүгнэлтүүдийг хийх юм байна.

гал

Мөн хуулийн байгууллагуудын мэргэжлийн дүгнэлт гарсны дараа гэм, хохирлын асуудлууд яригдах юм. Эдийн засаг, эрүүл мэнд болоод бусад зүйлсээр хохирсон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах асуудлыг ярьж байна. Мэргэжлийн байгууллагуудын үзлэг дууссаны дараа осол болсон газрыг цэвэрлэх, ариутгах шаардлагатай арга хэмжээнүүдийг авах юм байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img