2024-12-21, Бямба
-22 C
Ulaanbaatar

Нэгэн дууны түүх: Увайгүй компанийг уран бүтээлээр шийтгэсэн нь

Нэгэнтээ төдийлөн олны танил болоогүй байсан кантри дуучин Дэйв Кэрролл томоохон компанийн шударга бус, увайгүй үйлдэлтэй нүүр тулж, хүчин мөхөстжээ. Ингээд бухимдал гомдлоо дуу болгон гаргасан нь ихээхэн алдаршиж, увайгүй загнасан компанийг хүндхэн байдалд оруулж байсан түүх бий.

Энэ бол “United Breaks Guitars” дуу юм. 2008 онд Дэйв Кэрролл АНУ-ын агаарын тээврийн томоохон компани болох “United Airlines” компаниар үйлчлүүлжээ. Тухайн үед Дэйв гитартайгаа явж байсан бөгөөд ачаанд өгөхөд дэндүү хайран тээш тул гитараа онгоц руу авч орох гэсэн ч нислэгийн багийнхан зөвшөөрсөнгүй, нэмэлт хөлс төлөх гэсэн ч татгалзсан аж.

Ингээд ачаагаа өгөн онгоцонд суудлаа эзлэн сууж байх тэр мөчид нэгэн зорчигч “тээш, гитарыг хайр найргүй шидэж байна” гэж дуу алдах нь дуулдсан гэнэ. Улмаар түүний 3500 ам.долларын үнэтэй Тейлор гитар эвдэрчээ.

Ингээд гитарыг нь хэрхэн эвдэж байгааг Дэйв дүрс бичлэгээр авсан байна.

Дэйв гитарыг нь эвдсэн “United Airlines” компаниас хохирлоо нөхөн төлүүлэх гэж хамаг л арга чаргаа барсан гэдэг.

Есөн сар тэдэнтэй заргалдсаны эцэст компанийнхэн 1200 долларын нислэгийн ваучер өгөх санал тавихад нь зөвшөөрөхөөс аргагүй болов. Гэсэн ч тэд мөн л энэ хөнгөлөлтийн бичгээ өгсөнгүй, анх гомдол гаргаснаас хойш 24 цагийн хугацаа өнгөрсөн гэсэн шалтгаанаар татгалзжээ. Дахин гомдол гаргасан ч хэн ч түүнийг ойшоосонгүй.

Дэйв бухимдал, гомдлоо дуундаа шингээхээс өөр арга замгүй болсон тул болсон бүх хэргийг өгүүлсэн “United Breaks Guitars” нэртэй дуу зохиож, клип бүтээжээ. Энэ клип тэр дороо л алдаршиж, хормын төдийд л агаарын тээврийн компанийн нэр хүндийг унагасан гэнэ.

Дууны клип цацагдсанаас ердөө дөрөвхөн өдрийн дараа “United Airlines ” компанийн хувьцаа 10 хувиар унаж, 180 сая долларын алдагдал хүлээсэн бөгөөд энэ нь тус компанийн хувьд нэр хүндийг нь асар ихээр унагасан үйл явдал боллоо гэж Фокс Ньюс мэдээлж байлаа.

Ердөө 1200 доллар төлөхөөс татгалзсан Юнайтед Эйрлайнс Дэйвд 50 мянган гитар авч өгөх хэмжээний мөнгө алдсан нь энэ.

Гомдол нэхэмжлэх үед нь “үгүй” гэсэн хариулт өгч байсан “Юнайтед эйрлайнс” Дэйвд мөнгө амлаж, видеогоо устгахыг гуйхад Дэйв “та нарт боломж байсан, харин та нар татгалзсан” хэмээн хариулжээ.

Харин Юнайтед Эйрлайнс компанид Дэйв найдаж өгөөд эвдүүлсэн гитарыг үйлдвэрлэгч “Taylor guitars”-ын хувьд энэ үйл явдал чамгүй сурталчилгаа болсон гэдэг. Энэ компани Дэйвд эвдэрсэн гитарынх нь оронд шинэ гитар бэлэглэжээ. Дэйв энэ түүхийн үргэлжлэл болгон хэд хэдэн дуу бүтээсэн байна. Түүнчлэн томоохон компаниудаас болж хохирсон тусгай сайт ч ажиллуулах болсон гэнэ.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img