2024-12-27, Баасан
-28 C
Ulaanbaatar

Чинь Ган гадаад харилцааны сайд нартай утсаар ярилцав

Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган Нидерландын шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Хоекстра, Саудын Арабын Гадаад харилцааны сайд Файсал бин Фархан Эль Сауд, Аргентиний Гадаад харилцааны сайд Сантиаго Кафиеро нартай энэ сарын 30-нд тус тус утсаар ярилцав.

Чинь Ган хэлэхдээ, Нидерландын талтай хамтдаа хичээн чармайж, хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, шат бүрийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, нээлттэй ажил хэрэгч Хятад Нидерландын иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй шинэ ахицад хүргэхийг Хятадын тал хүсэн эрмэлзэж байна. Нидерландтай уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг олон талт хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хагаран бутарч эмх замбараагаа алдсан бус харин нээлттэй эмх цэгцтэй олон улсын худалдааны орчныг хамтаар хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэв.

Чинь Ган хэлэхдээ: Саудын Арабын талтай хамтаар дээд хэмжээний уулзалтын үр дүнг сайтар хэрэгжүүлэн, Хятад Саудын Араб, Хятад Персийн булангийн Арабын орнууд, Хятад Арабын орнуудын харилцааг шинэ шатанд ахиулж, шинэ эриний Хятад Арабын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулж, Хятад Персийн булангийн Арабын орнуудын стратегийн түншлэлийн харилцааг нэмэгдүүлж, өргөн олон хөгжиж буй орнуудын хамтын ашиг тусыг нэн сайтар хамгаалж, дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэв.

Чинь Ган хэлэхдээ: Хятад Аргентин бол сайн анд, сайн түнш юм. Аргентиний талын хамтаар хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Аргентиний харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх сайн сайхан уламжлалыг цаашид хөгжүүлэн, Хятад Аргентиний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг нэн сайтар хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Аргентиний тал үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг Хятадын тал урьдын адил дэмжинэ. “Бүс ба зам”-ыг хамтдаа өндөр чансаатай хөгжүүлэхийг хоёр тал урагш ахиулах нь зүйтэй. Аргентиний тал олон улсын хийгээд бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжинэ гэв.

Хятадын талтай шат бүрийн харилцаа солилцоо, олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, удирдагч нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг хамтдаа сайтар хэрэгжүүлж, хоёр талт харилцааг нэн өндөр түвшинд ахиулахад бэлэн байгаагаа гурван орны гадаад харилцааны сайд нар тэмдэглэжээ. Хятад, Нидерланд хоёр тал мөн Японы засгийн газар цөмийн бохирдолтой усыг далай руу зайлуулахаар шийдсэн асуудлын талаар санал солилцож, уг үйлдэл нь хүн төрөлхтний эрүүл мэнд, далай тэнгисийн орчинтой холбоотой асуудал хэмээн санал нэгтэй тэмдэглээд, уг асуудлаар цаашид харилцаа холбоотой байхаа илэрхийлэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img