мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

Шинэ яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байна

Шинэ яармаг

Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн 7 блок 540 айлын орон сууц, 4604.3 м.кв талбай бүхий 332 ширхэг авто машины зогсоол, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай барилгыг худалдан борлуулж байна. Эдгээр орон сууцны барилгын каркас угсралтын ажил 5 блокт 100 хувь, 2 блокт 80-90 хувийн гүйцэтгэлтэй юм.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахыг сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар болон https://www.dbm.mn/news/1682 цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авах боломжтой.

  • Орон сууцны барилга нь 15 давхар, нил хавтан суурьтай, төмөр бетон бүрэн цутгамал хийцлэлтэй, зоорьтой, 21.1х14.5 метр болон 24.6х17.5 метр гэсэн 2 төрлийн хэмжээтэй, давхартаа 3 болон 5 айл байхаар төлөвлөгдсөн. Тус барилгын 1 дүгээр давхар нь үйлчилгээний зориулалттай байхаар төлөвлөгдөж, өндөр нь 4.9 метр бол 2 ба түүнээс дээш давхар нь 2.9 метрийн өндөртэй юм.
  • Үйлчилгээний барилга нь зоорьтой, 2 давхар каркасан барилга байна.
  • Төслийн гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил хийгдсэн бөгөөд худалдан авагч тал зөвхөн авто зогсоолын барилгаар дамжин барилга тус бүрийн холболтыг хийх давуу талтай.
  • Авто зогсоолын 3450 орчим м.кв талбайд каркас угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000