2024-12-21, Бямба
-28 C
Ulaanbaatar

Хуулийн төсөлд санал авч байна

“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан, УИХ-д 2022 онд үе шаттай өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтад Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр тусгасан. Түүнчлэн УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр, хэрэгжилт, үр дүн, зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар тогтоол гарч, Хөгжлийн банкийг цогцоор нь иж бүрэн өөрчлөн зохион байгуулах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, 2023 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг үүргийг Засгийн газарт өгсөн.

Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

Та бүхэн доорх хуулийн төсөлтэй танилцаж, info@dbm.mn мэйл хаяг болон бусад хэлбэрээр саналаа ирүүлнэ үү.

Монгол Улсын Хөгжлийн банк

Холбоо барих утас: 70130513-536

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал Татаж авах
МУХБ-ны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбар Татаж авах
МУХБ-ны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Татаж авах
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img