2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Илон Маскийн интернет зэрлэг омгийнхны амьдралыг өөрчилсөн нь

Бразилийн Марубо омог бол XXI зуунд ч эртний хэв маягаар амьдардаг цөөхөн омгуудын нэг. Тэд Бразилын Итуи голын эрэг дээрх өтгөн ширэнгэд сүрлэн сууцанд амьдарч, гагцхүү өөр хоорондоо л ойлголцох хэлээр ярина. Тэд сүнстэй харилцаж, биеэ будаж, хясаагаар хийсэн гоёл чимэглэл зүүнэ. Гэхдээ дэлхийн өөр өнцөг буланд байгаа зэрлэг омгийнхноос эрс ялгарах зүйл тэдэнд бий. Энэ бол интернет. Марубо омгийнхон интернеттэй болсноор энэ ард түмний амьдрал эрс өөрчлөгджээ. Хаалттай, жижигхэн соёл иргэншил гэнэт л дэлхийд үүдээ нээж, харин дэлхий ертөнц тэдний өмнө нээгдэв.

ilon mask

Марубо омгийнхны овоохойнууд суурин газраас нэн хол орших бөгөөд хамгийн ойрын тосгонд хүрэхийн тулд долоо хоног явах шаардлагатай. Энэ омгийнхон зуун дамнан ийнхүү тусгаарлагдан амьдарсаар иржээ.

Ширэнгээс сармагчин барьж, гэрийн тэжээмэл амьтан болгох эсвэл чанаж идэх, аяуаска хэмээх ханд уун сүнстэй харилцах зэргээр тэдний зугаа цэнгэл дуусна.

Марубо омгийнхон тэдний амьдрал сүнс, онгод тэнгэрийн гарт байдаг гэдэгт өнөө хэр нь итгэдэг бөгөөд өвчилсөн хүмүүсийг эмчлэхдээ тусгай зан үйл үйлддэг аж.

Харин одоо тэдний амьдрал өөрчлөгдсөн. Энэ омгийнхныг дэлхий даяар тархсан “тахал” болох дэлгэцийн хамаарал тойрсонгүй. Илон Маск болон түүний Старлинк компанийн ачаар энэ омгийнхон интернеттэй болжээ.

ilon mask

Хоёр мянга гаруй хүн амтай Марубо омгийнхон Бразилын ширэнгэн ойг сүлжээгээр бүрхсэн SpaceX сүлжээнд холбогдсон аж. Энэ талаар Нью-Йорк Таймс сонин ч мэдээлж байв. Нью-Йоръ Таймс сонины сэтгүүлчид зэрлэг омгийнхны амьдралд интернет хэрхэн нөлөө үзүүлснийг харахаар Амазоны ширэнгэ ойг зүглэжээ.

Уугуул иргэдийн нэг болох 73 настай Цайнама урцандаа суун, сэтгүүлчдийг угтсан аж. Энд хэд хэдэн гэр бүл амьдарч, хамтдаа унтаж, хоолоо хийж, хооллоцгоодог гэнэ.

“Интернет гэж юу байдгийг анх мэдээд бид их баярласан. Хол амьдарч байгаа ойр дотныхонтойгоо харилцах боломжтой видеочат хараад бид маш их баярласан, түүнчлэн гай зовлон тохиолдвол тусгай албад руу залгах боломжтой болж байлаа. Гэвч энэ баяр баясал маш хурдан алга болсон, одоо бидний амьдрал улам л дордож байна” хэмээн өндөр настан ярьжээ.

Эмэгтэйн өгүүлснээр, интернет хэрэглэдэг болсноос хойш залуус уугуул зан заншилаа умартаж, охид, хөвгүүд байнга л интернет “ухаж”, видео бичлэг үзэн, будаг, уламжлалт гоёл чимэглэл хийхийг хүсэхгүй байгаа гэнэ. Залуус залхуу боллжээ.

ilon mask

“Тэд интернетээр харж байгаа цагаан арьст хүмүүсээс үлгэр жишээ авч, тэдэн шиг амьдрах ёстой гэж бодож байна. Охид, хөвгүүд ажиллахыг хүсэхгүй байна” хэмээн Цайнама санаа алдан өгүүлсэн аж.

Тэр ийнхүү гомдоллосон ч өөрөө ч интернетэд хэт татагдсан нь илт, зочдод хандан “гэхдээ манай интернетийг битгий салгачихаарай” гэж захьсан гэнэ.

Нью-Йорк Таймс сонины сэтгүүлчдийн онцолсноор, орчин үеийн соёл иргэншилт ертөнцийнхөн сүүлийн хэдэн арван жил тулгарч буй, интернеттэй холбоотой бүхий л асуудлууд одоо марубо омгийнхныг дайрчээ.

Эндэхийн өсвөр насныхан цагаан арьстнуудын бэлэглэсэн ухаалаг утас, планшет ширтэн суух бол насанд хүрэгсэд нь олон нийтийн сүлжээнд бүртгүүлж, өдөржин чатлаж суух аж. Мөн л бусад интернет хэрэглэгчидтэй таардаг аюул тэдэнд тулгарна. Цахим залилан, төлбөрт тоглоом, худал мэдээлэл, насанд хүрэгчдэд зориулсан кино зэргийг одоо хүүхдүүд, өсвөр насныхан байнга харах болжээ.

Ингээд Старлинк компанийн хувьд амаргүй нөхцөл бий болсон аж. Нэг талаас, интернет бол хөгжилд хөтөлж, амьдралын чанар сайжруулах, мэдпээлэл олж авах, харилцаа холбоог хялбаршуулах зам. Нөгөө талаас интернет олон зууны туршид ахуй соёлоо хадгалан ирсэн уугуул иргэдийн хувьд аюул учруулж байгаа юм. Одоо тэд уугуул зан заншил, уламжлалт ахуйгаа алдах дээрээ тулжээ.

ilon mask

ilon mask

ilon mask

ilon mask

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img