мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

“Эрдэнэс Монгол” нэгдэл БНСУ-ын “Кум Яанг” ХХК-тай чухал ашигт малтмалын чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

EM

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 2 дугаар сард БНСУ-д хийсэн албан айлчлалын үеэр хоёр улсын хооронд Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэсний дагуу өнгөрсөн 11 дүгээр сард Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг байгуулсан.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК болон “Кум Яанг” ХХК нь хоёр улсын хооронд уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах гэрээний нөхцлийг бүрдүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурснаар талууд чухал ашигт малтмалын хамтарсан судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр сургалт, семинар зохион байгуулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

“Эрдэнэс Монгол” нэгдлээс газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт маш чухал нэмэртэй гэж үзэн зах зээлийн чиг хандлага, нөөц нэмэгдүүлэх боломж, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогод тулгуурлан чухал ашигт малтмалуудыг Неодиум (Nd), Диспрозиум (Dy), Лити (Li), Никель (Ni), Зэс (Cu), Жонш (CaF2), Вольфрам (W), Төмөр (Fe) гэж тодорхойлсон юм

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000