Баянзүрх дүүрэг нь 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс энэ сарын 29-ний өдөр “Оролцъё-нөлөөлье” уриан дор “Хүүхдийн чуулган” хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааг 3000 хүүхдээс цахимаар авч, судалгааны үр дүнг 6 салбар дэд хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ.
- Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
- Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
- Эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
- Нийгэм, аюулгүй байдлын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
- Цахим орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
- Хүүхдийн хөгжил, оролцоо гэсэн 6 чиглэлийн хүрээнд хүүхдүүд өөрсдөө тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замуудаа эрэлхийлж, салбар хуралдаанд тулгарч буй асуудлуудаа эрэлхийлж, 11 дүгээр сарын 29-нд болох “Хүүхдийн чуулган”-аар шийдвэр гаргагч нарт танилцуулахаар боллоо.