мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -21°C

“Дотоод аудиторын ёс зүйн код”-ыг албан ёсоор баталж, аудиторууд тангараг өргөв

Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын “Дотоод аудиторын ёс зүйн код”-ыг албан ёсоор баталж, нэгдлийн хэмжээний охин, хараат компаниудын дотоод аудиторууд ёс зүйн кодоо эрхэмлэн дээдэлж ажиллахаа мэдэгдлээ. Энэ нь “Аудитын ажлыг гүйцэтгэхдээ ур чадвартай, хичээнгүй, хариуцлагатай хандаж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлж ажиллана” хэмээн дотоод аудиторууд тангараг өргөв. Ингэснээр дотоод аудиторууд хараат аудитын тогтолцооноос хараат бус аудитын тогтолцоонд шилжиж, төрийн өмчит компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд хараат бусаар аудитын ажлыг явуулж, Үндэсний баялгийн санг өсөн нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Эх сурвалж: erdenesmongol.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000