2024-10-18, Баасан
-1 C
Ulaanbaatar

ОУВС эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.8 хувь болгож бууруулав

ОУВС дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө 2.8 хувь болгож бууруулав

Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө 0.1 нэгж хувиар бууруулан, 2.8 хувь болголоо. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд өмнө нь тооцоолж байснаас илүү удааширна гэж Олон Улсын Валютын Сан мэдээлэв.

Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэгдүгээр сарын тооцооллоос бууруулсан нь санхүүгийн салбарт үүсээд буй хямралтай холбоотой аж.

Олон Улсын Валютын Сангийн Ахлах эдийн засагч цаашид банкнууд зээл олгохдоо илүү болгоомжилно гэж онцолж байна. Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг өсгөснөөр 2022 онд АНУ-ын томоохон банкнууд зээлээс илүү их орлого олсноо тайлагнаад байгаа юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен саяхан хэд хэдэн банк уналтад орсонтой холбоотойгоор АНУ-ын банкнууд зээлээ олголтоо бууруулж магадгүй гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр “Банкнууд одоогийн нөхцөл байдлын улмаас илүү болгоомжилсон байр суурь баримталж магадгүй. Хэрвээ зээл олголт өргөн хүрээнд хязгаарлагдвал Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөх шаардлагагүй” хэмээн онцлов. Жанет Йеллен эдийн засаг тогтворжиж, инфляц саарч байгаа учир АНУ-д ажилгүйдлийн түвшин мэдэгдэхүйц өсөж, эдийн засаг уналтад орохоос сэргийлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдээлжээ.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img