2024-11-25, Даваа
-14 C
Ulaanbaatar

БНХАУ-д коксжих нүүрсний эрэлт өсөж байна

Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний агуулахын төлбөр, НӨАТ шингэсэн үнэ тонн нь 1600-1650 юань хүрээд байна.
Тээвэр логистикийн уян хатан байдал, арилжаанд оролцогчдын хяналт шалгалт сайжирснаар БНХАУ-д Монголоос авах коксжих нүүрсний хэмжээ нэмэгдэж байгааг “SXCoal” онцоллоо. Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний агуулахын төлбөр, НӨАТ шингэсэн үнэ тонн нь 1600-1650 юань хүрсэн нь энэ долоо хоногийн эхэн үеэс тонн тутамд 10-50 юаниар өссөн дүн болжээ.

Мөн 12 дугаар сарын долоонд Монголоос нүүрс тээвэрлэсэн 861 автомашин хилээр нэвтэрсэн нь 2020 оны 11 дүгээр сарын 10-наас хойших дээд үзүүлэлт болсон байна. Сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт нэвтэрч буй автомашины тоо дунджаар 826 байсан нь харьцангуй өндөр үзүүлэлт болохыг “SXCoal”-ийн тайланд дурджээ.

БНХАУ цар тахалтай холбоотой авто замын хөдөлгөөн, тээвэрлэлтийн хязгаарлалт суларсны зэрэгцээ өвлийн нөөц бүрдүүлэлт эрчимжсэнээр коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж байна.

“SXCoal”-ийн судалгаанд хамрагдсан уурхайнуудад түүхий коксжих нүүрсний агуулахын нөөц өнгөрсөн долоо хоногт 8.2 хувиар багасаж, 12 дугаар сарын найманд 2.92 сая тонн хүрсэн үзүүлэлттэй байна.

Ялангуяа Шаньси муж, ӨМӨЗО-д байршилтай олборлогч компаниудын нөөц өмнөх долоо хоногийн түвшинтэй харьцуулахад 17.5 болон 20.7 хувиар багасаад байгаа аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img