2024-11-26, Мягмар
-13 C
Ulaanbaatar

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгоно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон. Энэ хүрээнд нийслэлийн төрийн байгууллагын үйлчилгээ, төрийн албан хаагчдад гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгох талаар зөвлөгөөний үеэр танилцууллаа. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд 1312 байгууллагын 30 мянга гаруй албан хаагчийг нэгтгэсэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдах систем /UB-ERP/-д QR код нэвтрүүлэн шинэчилж буй. Ингэснээр албан тушаалтнуудын иргэд, харилцагч нартай биечлэн болон цахим хэлбэрээр уулзалт хийх цаг захиалах, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх, иргэдээс гаргасан санал санаачилга, шүүмжлэлийг бодлого, үйл ажиллагаандаа тусгах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах боломж бүрдэнэ.

Эх сурвалжhttps://ulaanbaatar.mn
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img