2024-11-25, Даваа
-14 C
Ulaanbaatar

Сангийн яам: 2024 онд ДНБ-ий өсөлт 6.5 хувь, инфляц 8 хувь байна

Энэ оны таван сарын нэгэнд төлж барагдуулах “Гэрэгэ” бондын 368.7 сая ам.долларын өрийг төлөх боломжтой болсныг Сангийн сайд онцоллоо.

2024 онд Монгол Улсын эдийн засаг 6.5 хувиар өсөж, инфляц найман хувьтай байхаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж байгаа аж. 2024 онд улсын нэгдсэн төсвийн орлого 21 их наяд 163 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 11 хувийн өсөлттэй, зарлагын дээд хэмжээ 22 их наяд 900 тэрбум төгрөг буюу 2023 оынхоос 12 хувийн өсөлттэй байхаар боловсруулжээ.

Засгийн газар тавдугаар сарын нэгэнд төлж барагдуулах “Гэрэгэ” бондын 368.7 сая ам.долларын өрийг төлөх боломжтой болсныг Сангийн сайд мэдээллээ.

2023 оны эхний улиралд олон улсад гаргасан “Century-2” өрийн бичгийн хүрээнд Монгол Улсын гадаад валютын нөөцийн 3.4 тэрбум ам.долларын үлдэгдэлд дарамт учруулахгүйгээр “Гэрэгэ” бондыг бүрэн төлөхөөр байна. Ингэснээр сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1.65 тэрбум ам.долларын гадаад өрийн зохицуулалт хийсэн гэж Сангийн сайд мэдээллээ. Өрийн зохицуулалт хийснээр Олон Улсын Валютын Сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах эрсдэлгүй болсон байна.

Үүнээс гадна Сангийн сайдын мэдээлснээр Хөгжлийн банкны 2022 оны тайланд “KPMG” олон улсын аудитын байгууллага аудит хийж зөрчилгүй гэж дүгнэжээ. Өнгөрсөн онд Хөгжлийн банкны чанаргүй зээлээс нэг их наяд төгрөгийг эргэн төлүүлснээр “Самурай” бондыг төлж барагдуулах эх үүсвэртэй болсон байна.

Харин есдүгээр сард эргэн төлөгдөх 500 сая ам.долларын евро бондыг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн хүрээнд бүрдүүлэхээр ажиллаж, одоогоор 86 сая ам.долларын өрийн бичгийг худалдан аваад байгаагаа Сангийн сайд мэдээлэв. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газрын баталгааг нөөцөлж байгаа юм байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img