2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Ц.Даваасүрэнгийн “баларсан” гэж шүүмжилсэн Норвеги хэр хүчирхэг улс вэ?

Норвеги улсыг “баларсан орон” гэж шүүмжлээд буй Ц.Даваасүрэн 2019 оны хаврын чуулганы үеэр “Байгалийн баялгаа зөв ашигласан улс орнуудыг харах юм бол уул уурхай нь дандаа төрийн мэдэлд байгаа. Чили, Ботсван, Норвеги гэх мэт улсуудыг нэрлэмээр байна” гэж ирээд ярьж суужээ. Эрхэм гишүүний дураа хүрэхээрээ магтаж, дургүйгээ хүрэхээр муугийн жишээнд багтааж байдаг Норвеги улсын талаарх онцлох мэдээллүүдээс хүргэе.

  • Дэлхийн орнууд Норвегийг баялгийн хараалд өртөөгүй улс хэмээн кейс болгодог. Энэ улс байгалийн хий, нефтийн экспортоорт тэргүүлэгч орнуудын нэг. Баялгаас хараат бус эдийн засгийг байгуулж чадсан энэ улс түүхий эдийн үнэ өндөр байсныг ашиглан байгалийн нөөцтэй хамааралгүй салбаруудаа дэлхийн даяар эрчимтэй хөгжүүлсэн юм. Yефть, байгалийн хий, төмрийн хүрд, зэс, цинк, никель, уран, алт, мөнгө, ой модны их нөөцтэй Норвеги усан цахилгаан станцыг өргөн хөгжүүлж буй орон.
  • Тэмээн хяруулын хамгийн том экспортлогч орон. Норвегичүүд дэлхийн 140 оронд загас нийлүүлдэг болсон гэх мэдээлэл бий.
  • 1000 орчим музей, онгон дагшин байгаль, цэвэр ариун гол нуурыг нь үзэхээр жилд 5-6 сая жуулчин Норвегийг зорьдог.
  • 2009 оны санхүүгийн хямралаар төсвөө амжилттай удирдаж чадсан манай гарагийн цорын ганц улс.
  • Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, мэдээлэл, харилцаа, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг.
  • Норвегийн нийт аж ахуйн нэгжийн 99,6 хувийг жижиг, дунд бизнес эзэлдэг. Нийт ажилчдын 73.8 хувь нь жижиг, дунд үйлдвэрт ажилладаг.
  • Норвеги улс Ардчиллын индексээрээ дэлхийд гуравт, авлигын индексээрээ дөрөвт, хэвлэлийн эрх чөлөөгөөрөө нэгт жагсч байна.
  • Норвегчүүд хөрөнгийнхөө 60 хувийг хувьцаанд оруулж, харин 40 хувийг нь Америк, Африк, Европ, Азийн облигаци болгосон, бүр тодруулж хэлбэл энэ улс дэлхийн бүх үнэт цаасны 0.8 хувийг эзэмшдэг.
  • Норвегит бүх юм олон нийтийн хатуу хяналтан дор байдаг. Нефть, хийн компаниуд өөрсдийн орлого, татвар, бонусыг тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нийтэлж байх үүрэгтэй. Засгийн газар нь нефть, хийн салбараас хэр хэмжээний орлого олсныг ч иргэд нь мэдэх эрхтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img