мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -23°C

866,660 ширхэг хувьцаа арилжжээ

хувьцаа

2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 309,272,203 төгрөгийн үнийн дүн бүхий 866,660 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.91%), Женко тур бюро ХК (JTB +14.33%), Монгол алт ХК (ERS +13.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -6.40%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -5.76%), Гермес центр ХК (HRM -3.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,105 ширхэг нэгж эрх 1,037,244 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 129 ширхэг бонд 12,505,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 322,814,447 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс 0.26% хувиар өсч, 37344.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,901,103,638,796 төгрөг боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000