2024-12-26, Пүрэв
-20 C
Ulaanbaatar

Тэтгэврийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх сургалт эхэллээ

Европын Холбооны зөвлөхүүдийн тэтгэврийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх сургалт эхэллээ

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэгт Европын холбооны улсууд, тэр дундаа хуучин социалист байсан Литва, Бельги, Польш, Словени улсаас нэр хүндтэй зөвлөхүүд ирж тэтгэврийн шинэчлэл хэрхэн хийсэн талаарх туршлага, алдаа оноогоо хуваалцах юм.

Тэтгэврийн сангийн удирдлага, тэтгэврийн шинэ тогтолцоонд шилжих үйл явц, тэтгэврийн тогтолцооны засаглал, байгууллагын бүтэц ба мэдээлэл технологийн систем, харилцаа холбоо гэсэн сэдвийн хүрээнд 5 өдрийн турш сургалт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийгмийн түншлэгч талуудтай мөн уулзах юм.

Европын холбооноос ирсэн зөвлөхүүдийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд хүлээн авч, ажил хэргийн уулзалт хийлээ.

Бельги Улсын Левенийн Их сургуулийн лектор ноён Паул Ролес, “Нийгмийн даатгалын яг оновчтой зөв гэсэн тогтолцоо байхгүй, улс орон бүр өөрийн улсын онцлогт тохирсон байдлаар шинэчлэлээ хийх нь хамгийн оновчтой юм. Тиймээс бид шинэчлэлийг ингэж хийх гэж заах бус харин өөрсдийн орны алдаа оноо бүхнийг энд нээлттэй ярилцах болно” гэлээ.

Зөвлөхүүд тэтгэврийн шинэчлэл хийх алхмыг хойш тавьж болохгүй, эхлүүлэх нь чухал гэдгийг мөн онцолж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img