мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -26°C

Япон улсын ГХ-ийн сайдын өргөмжлөлийг гардуулав

өргөмжлөл

Монгол-Япон Улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим багш нарт Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олголоо.

Тус өргөмжлөлийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал асан А.Очир, Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг, лабораторийн салбарын эрхлэгч Б.Цогтбаатар болон Монгол Улсын сэргээн засварлалтын зөвлөх архитектор З.Оюунбилэг нарт гардуулав.

Энэхүү ёслолд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Хирояаки Кобаяши нар оролцсон юм.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр энэ үеэр хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, харилцааг улам өргөжүүлэн бэхжүүлэхэд боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, өргөмжлөл авч байгаа салбарын төлөөлөлдөө өндөр амжилт хүслээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000