ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 1 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 19,051,023,349.08 төгрөгийн арилжаа хийсэн байна.
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 65 компанийн 30,032,791 ширхэг хувьцааг 2,703,626,181 төгрөгөөр арилжааллаа.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2023 оны 5 дугаар сарын 22-ноос 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 931 ширхэг үнэт цаасыг 113,823,841 төгрөгөөр арилжаалав.
БАГЦЫН АРИЛЖАА:
2023 оны 5 дугаар сарын 26-нд багцын арилжаагаар 258,417 ширхэг үнэт цаасыг 1,388,882,550 төгрөгөөр арилжаалав.
НҮҮРСНИЙ АРИЛЖАА:
2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 5 багц буюу 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 4,275,200 юань буюу 14,766,925,568 төгрөгөөр арилжаалав.
2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 8,458,352,257,872.01 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,154.41 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.53 хувиар буурсан үзүүлэлттэй байна.