2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

24 сая тонн нүүрс экспортолжээ

УУХҮЯ-ны мэдээллээр өнгөрсөн сарын 26-наас энэ сарын эхэн хүртэлх хугацаанд экспортод 9 мянга гаруй автомашин нүүрс гарчээ. Мөн хугацаанд экспортод 950 чингэлэг, мөн мянга гаруй жолоочгүй, ухаалаг жолоодлогын AGV тээвэр хийгджээ.

Дээрх тээврүүдээр 1,134.0 мянган тонн нүүрс гаргаад байна. Үүнийг өмнө оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 107 хувь өсжээ. Оны эхнээс 24,049.4 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 18,194.5 мянган тонноор буюу 3 дахин өссөн байна.

  • Зэсийн баяжмал: 384 автомашин, 224 чингэлэг тээврээр экспортолжээ. Оны эхнээс нийт 630.2 мянган тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өсжээ.
  • Төмрийн хүдэр, баяжмал: 27 автомашин, 1,830 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 2,232.6 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 130.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.
  • Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт: Дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 65.9 хувь, зэсийн баяжмал 45.1 хувь, төмөр 26.5 хувь, алт 28.3 хувь, газрын тос 30.6 хувь, цайр 83.6 хувь, хайлуур жонш 84.1 хувь тус тус байна.

Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр, оны эхний 5 сард нийт 1.5 сая.тн нүүрс борлуулжээ. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.0 сая.тонн нүүрсийг, 126.7 сая ам.доллароор цахимаар арилжиж, орлогыг 37.7 сая ам.доллароор нэмэгдүүлжээ.

Цахим арилжаанд давхардсан тоогоор БНХАУ-ын 30 гаруй компани оролцон нүүрс худалдан авсан байна. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байгаа юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img